Казахстан Улсын Музарт хамтлаг Улаанбаатарт ирэх үү?
Казахын үндэсний наурызын баяраар Казахстаны Музарт хамтлаг тоглох сураг гараад бараг сар шахам болж байна. Тэд үнэхээр Монголд ирж тоглох болов уу гэж сураг гаргахыг оролдлоо би. Сургаар бол Казах түмэний баяр болох Наурызын баяр буюу 3 сарын 23-д ганц өдөр тоглоод Баян-Өлгий аймагт 24-д тоглох сурагтай байна.Манай Монголын Казахууд бараг бүгд л энэ хамтлагыг мэднэ дэ.
"Казахстан Улсын Музарт хамтлаг Улаанбаатарт ирэх үү?" цааш унших »
Узбекийн сүүлчийн монгол гаралтай Мангууд овгийн хаан.
Узбекийн сүүлчийн монгол гаралтай Мангууд овгийн хааны зураг(1911 он).Мангууд овог одоог хүртэл Узбекистан улсад байсаар л байна. Харин э рдэмтэн мэргэд манай түүхчид  мэддэг болов уу?Мангууд овог Узбекийн Ошской аймгийн
"Узбекийн сүүлчийн монгол гаралтай Мангууд овгийн хаан." цааш унших »
АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ АМЬ БИЕЭ ЗОРИУЛСАН ОСПАН БААТАР
(Хорвоод мэндэлсний 110 жилийн ойд зориулав) Энэ жил 1940-1951 онуудад Зүүн Түрэгстаны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний нэрт жанжин И.Оспан баатар мэндэлсний 110 жилийн ой болж байна. Казахын гурван Жүзийн дунд жүзд багтдаг түүнийн дотор 12 Абах Керей овгийн Молхы угсаатны Исламын хүү Оспан баатар
"АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ АМЬ БИЕЭ ЗОРИУЛСАН ОСПАН БААТАР" цааш унших »
Монголын Казах үндэстэний овог аймгийн тухай
Монголын Казах үндэстний овог аймгийн тухай
Манай Монгол оронд Казахын хоёр том овог байдаг бөгөөд энэ нь Абак Керей,Наяман овог юм.Мөн Монголын Алтан ургын овог болох Аргын удамынхан мөн амьдарч байгаа билээ(Чингэс хааны ууган хүү Зүчи хааны удам) Монголын нууц товчоонд дээрхи овог нь Хэрэйд, Найман гэдэг нэрээр бичигдсэн байдаг юм.
"Монголын Казах үндэстэний овог аймгийн тухай" цааш унших »
Монгол улсад бүртгэлгүй казах иргэд байсаар байна
Баян-Өлгийчүүд мэдээллийн "өлсгөлөн"-д нэрвэгджээ. Мэдээллийн эрин зуун эхлээд есөн жил хэдийнэ өнгөрч, хот орон газрынхан элдэв төрлийн мэдээлэлд пологтож байхад алс баруун хязгаарын үндэсний цөөнхөд мэдээлэл дутмаг байхын зовлон нүүрлээд байна. Монгол улсын иргэн хэрнээ Монгол Улсын Үндсэн хуулиа мэдэхгүй хүн захаас аван бий гэнэ. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Жекей "Үндсэн хууль"-ийг казак хэл рүү хөрвүүлж эхлээд байгаа. Өнөөдөр дэлхийн /Казакстаныг оруулалгүйгээр/ 51 оронд таван сая казак үндэстэн аж төрдөг ажээ. Манай улсад 141 мянган казах үндэстэн бий. Тэдний 104 мянга нь Баян-Өлгий аймагтаа амьдардаг бол үлдсэн хэсэг нь Улаанбаатар хот болон Ховд,Сэлэнгэ, Шарын гол, Улаанбаатар хот, Төв аймаг, Налайх дүүрэг гэхчилэн эх орны өнцөг булан бүрт оршин сууж байна
"Монгол улсад бүртгэлгүй казах иргэд байсаар байна" цааш унших »
Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын “Түүхийн давалгаанд “, “Эгзэгтэй 10 жил” номуудыг...
Евразийн голт зүрхэнд Төв Азийн нүүдэлчдийн сонгодог уламжлалаа хадгалсан казах түмний 2300 гаруй жилийн түүхийн ээдрээ нугачаа харийн гүрний дарлал дор эдэлсэн гал усны гашуун зовлон, нүүдэлчдийн соёл иргэншлийн эерэг сөрөг тал, ХХ зууны аугаа их хувьсгалд хэрхэн татагдан орж эцэст нь тусгаар тогтнолоо зарласан Казахстан Улсын дэлхий дахинд эзлэх байр суурийг тодорхойлсон уг ном манай уншигчдын таалалд нийцнэ гэдэгт итгэж байна. Учир юу гэвэл бид түүхэн замнал, гарал үүсэл, аж төрөл ойрхон, хэл соёлын өнө эртний хэлхээ холбоотой ахан дүүс, анд нөхдийн үр сад билээ. Казахстан улс төрт ёсны тогтолцоо төдийгүй, эдийн засгийн чадавхаар дэлхийн тэргүүлэх 50 орны эгнээнд багтаж, жил бүрийн эдийн засгийн өсөлт 8,5-10 хувьд хүрч нефьт, хий, ашигт малтмал, газрын тос, үр тариагаараа тэргүүлжээ. Тэгвэл Казахстаны хөгжлийн увидас нь юунд байна вэ?
"Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын “Түүхийн давалгаанд “, “Эгзэгтэй 10 жил” номуудыг..." цааш унших »
Үнэлэхгүй байхын аргагүй бүтээл

Нуртазаагийн Сатей Хажы Үхэр жилийн /2009 он/ эхээр Монгол, Казахын түүхэн харилцаа холбооны тухай сэтгүүлч, зохиолч Б.Мон­гол­хүү "Цаст Алтайн чуулган" нэртэй ном бичиж, хэв­лүүлжээ. Тэр тухай зохиолч Ш.Зу­хайгаас сонсож, олж үзэхийн хүслэн болоод бай­тал Монголоос ирсэн хүн зо­хиолч М.Батайд нэгийг өгсөн байв. Дээрх хоёр хүн хоёулаа МЗЭ-ийн гишүүн бо­лохыг энэ дашрамд дурдъя. Тэгээд М.Батайгаас эл номыг авч үзээд сониноор дамжуулж уншигч олон түмэнтэй сэтгэгд­лээ хуваалцъя гэж бодов.
"Үнэлэхгүй байхын аргагүй бүтээл" цааш унших »
Эзэн Чингисийн ууган хүү, Казах хаадуудын эцэг
Алдар нэр, албан тушаалын төлөө өрсөлдөн тэмцэхдээ бие биеийгээ гүтгэн доромжилж нэр хүндийг нь гутаан сэвтээдэг хачин оролдлого бол зөвхөн бидний эрин үед л гарч ирсэн шинэхэн зүйл биш, нүүдэлчдийн мах цусанд эрт дээр үеэс шингэсэн зан гэлтэй. Өнөөгийн сурталчид бусад элдэв аргаа барахдаа нэрт улс төрчдийн хэн нэгнийг эрлийз хэмээн улайм цайм гүтгэдэг болсны адил Чингис хааны ууган хүү, монгол цэргийн нэрт жанжин Зүчийг мэргэд, хонгирадын эрлийз мэтээр гүтгэхийг оролдсоны цаад утга учрыг сайн ухварлан авч үзвээс түүний гол өрсөлдөгч болох хэрсүү зантай Цагаадайн амнаас гарсан үг ч юм уу "Монголын нууц товчооны" Зүчид дургүй зохиогчийн санаанаасаа зохиосон зүйл мэт бодогддог.
"Эзэн Чингисийн ууган хүү, Казах хаадуудын эцэг" цааш унших »
Улсын баатар М.Экейн хөшөөг Халх голд босгов
Дорнод аймгийн Халх гол сумын нутагт нэгэн сүрлэг хөшөө сүндэрлэн бослоо. Их бурхант хэмээх газарт хоёр метр өндөр боржин чулуун дээр суурилуулан урласан уг хөшөө нь Улсын баатар М.Экейн гэрэлт хөшөө аж. Хөшөөний нээлтэд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Х.Жекей, А.Тлейхан, П.Алтангэрэл нар оролцоод иржээ.
"Улсын баатар М.Экейн хөшөөг Халх голд босгов" цааш унших »
Delhiin kazakh undestenii ih huraldai Ulaanbaatar hotod ehellee
Delhiin kazakhuudiin ih huraldai ikh tengeriin amand neelltee hiisen gej sonsolloo.Mongol ulsiin eronhii said N.Bayr mendchilgee ilgeeseneer ehelsen suragtai.Ene ikh huraldaig Mongol usldax Kazakhstan ulsiin elchin saidiin yam Mongoliin kazkahuudiin nutagiin zovlol oyutanii holboo zoxion baiguulaj bga gene. Delhiin uls ornuudad amdarch bga kazakh iregediin toloolgochdiig urisan yum bn.Yag ymar ulsaas hedehn toloologch irsen medeelel odoogoor alga bn. Anx ene sanaag kazakhsanii anxhii eronxiilgoch N.Nazarbayeviin shuud sanaachalgaar
"Delhiin kazakh undestenii ih huraldai Ulaanbaatar hotod ehellee" цааш унших »
Казахстан улсын соёлын төв нээгдэжээ

2008 оны 12 сард Казахстан улсын соёлын төв  анх удаа Улаанбаатар хотод үүдээ нээлээ. Тус соёлын төвд Казахстан улстай холбоотой түүх соёлын ном зохиол мөн Казах үндэстний  хөгжимийн зэвсэгтэй дээр Казах хэлээ сурах хүсэлтэй хүмүүст бүрэн нээлттэй юм билээ.Хаяг нь 6-р бичил хороолол Тэнгэр-ээл компанийн 2 давхарт үйл ажиллагаагаа явуулаж байгаа бөгөөд зөвхөн 1 өдөр амарч бусад өдөр үүд хаалга нь нээлттэй байдаг юм байна. Та бүхэн очиж сонирхоорой.

 

(Нийт: 38)
Powered by BBlog