За сайн байна уу залуучуудаа блогоо xөтлөөгүй нилээн урт хугацаа өнгөрсөн байна шүү. Миний блогоор ямар ч байсан 1000 гаран хүмүүс зочилсон байна.сэтгэл сайхан байна шүү.Гэхдээ сүүлийн үед Монголын Казахуудын тухай сайн муу мэдээлэл гарах болгонд манай Монголчууд нэг л таагүй ханддаг болоод байгаа юм шигээ.Юунд яагаад ингэж таагүй хандах болсон юм боллоо. Интернэт мэдээллийн сэтгэгдэл буланд Казахууд зайл,хасагууд,цагаач гэх зэргээр хилэх хилэхгүй үгээр илт доримжилох болсон байна.Үндэстэн хоорондын мөргөлдөөн цөмийн дайнаас ч аюултай гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичигийн дарга К.Ананд хэлсэн байсаныг сайн санаж байна.Монголчууд бид хэдүүллээ билээ 2 сая 500 мянгууллаа байж ингэж бие биенээ хэмлэх хэрэг байна уу да.Гэхдээ бас учир байна.Манай Казахууд хэдүүллээ билээ 110 мянга шүү дэ.1 хүний эвэр доригвол юу гэдэг билээ... Саяхан Замын-Үүдийн боомтоор Саригхаан гэж 20 нас гарж яваа Өлгийн харьяат хүүхэд Монгол улсын гадаад паспорт 100 ширхэгийг төдий тооны хүүхдийн гэрчилгээг авч яваад баригдсан байна.14 настай Казах хүү мотицколь унахын тулд хүн хутгалав гэх зэргээр саар мэдээллүүд их гарах болжээ.Үнэндээ Баян-Өлгий аймагт Монгол улсын хууль ер нь гууль болсон гэж хэлж болно.Наад зах нь хуурамч бичиг баримт бүрдүүлэж байгаа хүмүүс захаасаа эхлүүлээд их байгаа гэж ярьдаг.Учир нь Казахстан улсаас КВОТ гэгч зүйлийг авахын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлдэг бололтой.Хэрэв КВОТ гэгчийг авч чадвал гэр бүлийн хүнийхэн тоогоор 1000 доллар авдаг юм билээ.Үүнийн хойноос л манай хэдэн Казахууд маань бичиг баримтийг хуурамчаар үйлвэрлэхийн төлөөх уралдаанд 8настай балчираас 80 настай буурлууд маань хүртэл оролцож байна.Ихэнээсээ баригдаж тагнуул цагдаагын хаалгыг татаж эхлэж байна. Харин яагаад Баян-Өлгийн цагдаа тагнуул энэ хуурамч баримт үйлдэж байгаа иргэдийг одоо болтол нэгийн ч илэрүүлээгүй байгаа юм бол.Бодох л асуудал.Энэ бүгдийг сонссон Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев Монголын Казахууд авбал авж л байг гэж хэлсэн гэдэг.Бидний ядарсан байдлыг л өрөвдсөн байхал да.Монгол,Казахууд бид ууг нь адилхан эсгий туурагтаны удам юм шүү дэ.Бие биенээ муулаж суух тийм ард түмэн биш шүү. Цаг хугацааны ирхэнд бид шашин хэл соёл өөр болсоноос биш адилхан эрт цагт Бөө шашинтай нүүдэлчин угсаа гарал нэгтэй хүмүүс шүү дэ.Казахууд бид Хүннү гүрний нэг хэсэг л байсан ард түмэн шүү дэ.Бид нар ингэж хоорондоо хагарлцаж байх хоогуур Хятад Хангүг нар идэж уусгах бии дэ.

Сэтгэгдэлүүд:
Эвтэй байхдаа хүчтэй шүү дээ.
Тэр хууль зөрчихийн хувьд ганц Баян-Өлгий биш Монголд угаасаа л хууль нь гууль болчихоод байна шүү дээ
Сэтгэгдэл үлдээх: